Monday, March 9, 2020

Барилгын геодиз

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
БАРИЛГЫН ГЕОДЕЗИЙН АЖИЛ
GEODETIC WORK IN CONSTRUCTION
I. ЕРӨНХИЙ ХЭСЭГ
1.1. Хэрэглэх хүрээ
Энэхүү дүрмийг шинээр барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, өргөтгөх, сэргээн засварлах үед геодезийн ажил гүйцэтгэх, түүнийг шалгаж хүлээн авахад мөрдөнө.
Барилгын геодезийн ажлыг гүйцэтгэхдээ барилга байгууламжийн зориулалт, бүтээцийн онцлогийг харгалзан баталсан улсын стандарт, яам, мэргэжлийн хяналтын байгууллага, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мөрдөгдөж буй заавар, дүрэм, норм, журмыг нэгэн адил дагаж мөрдөнө.
1.2. Ишлэл
Энэ норм ба дүрмийг дор дурдсан техникийн норматив баримт бичигт нийцүүлэн боловсруулав. Үүнд:
        1.Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо. Үндсэн журам. БНбД 10-01-99
        2.Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл. БНбД 11-07-04.
        3.Геодезийн ажил. БНбД 3.01.03-88
        4.Геодезийн цэг, тэмдэгт байгуулах заавар. УГЗЗГ. 1984
         5.     1: 5000, 1:2000, 1:1000, 1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн томъёолсон тэмдэг. УГЗЗГ. 2002 он
        6.Геодези, зураг зүйн нэр томъёо. ШУТИС. 2000 он.
        7.Нивелир шалгах, шинжлэх заавар. УГЗЗГ. 1992 он
       8.Теодолит шалгах, шинжлэх заавар. УГЗЗГ. 1992 он
       9.Улсын геодезийн сүлжээний цэгийн төв, реперийн альбом. УГЗЗГ. 1984 он
1.3. Нэр, томьёоны тодорхойлолт
Энэ дүрэмд орсон үндсэн нэр, томьёоны тодорхойлолтыг хавсралт 16-д харуулав.
2.ҮНДСЭН ДҮРЭМ
2.1.Барилгын геодезийн ажлыг барилга байгууламжийн зураг төслийн баримт бичигт тусгагдсан нарийвчлалыг хангахуйц хэмжээнд хийж гүйцэтгэнэ.
2.2.Барилгын талбайд гүйцэтгэх геодезийн ажлын бүрдэлд:
2.2.1.Барилгын талбайд барилга, инженерийн шугам сүлжээ байршуулах барилга байгууламжийн үндсэн буюу гол тэнхлэг (томоохон ба нарийн төвөгтэй объект, 9-өөс дээш давхар барилга, тэдгээрийн гаднах талбайд барилга, байгууламж байршуулах геодезийн үндэслэлийн тор байгуулах), гол (магистраль) шугаман байгууламж, мөн технологийн тоног төхөөрөмжийн угсралтын тэнхлэгийг газарт шилжүүлэх үндэслэл байгуулах;
2.2.2.Барилга байгууламжийн угсралтанд зориулагдсан үндсэн ба гол тэнхлэгүүдийн тэгш өнцөгт торон сүлжээ, шугаман барилга байгууламжийн угсралтанд зориулагдсан геодезийн гол (магистраль) сүлжээ байгуулах;
2.2.3.Инженерийн нарийн хийцтэй технологийн тоног төхөөрөмжийн ажлын зургийн дагуу эхлэлийн цэг ба гурван хэмжээст геодезийн үндэслэл байгуулах
2.2.4.Барилга байгууламжийн овор хэмжээсийн (параметр) нарийвчлалыг шалгах геодезийн хэмжилт явуулах, гүйцэтгэлийн зураг зохиох;
2.2.5.Барилга байгууламжийн тэг түвшин (±0.00)-ээс дээш буюу доош гүйцэтгэх барилга угсралтын геодезийн ажил гүйцэтгэх;
2.2.6.Зохиогчийн хяналт болон мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоож, төслийн баримт бичигт тусгасан барилга байгууламжийн суурь, бүтээц, тэдгээрийн хэсэгт гарсан хэв гажилтыг тодорхойлох геодезийн хэмжилт хийх;
2.2.7.Барилга байгууламжийг барихад шаардагдах бэлтгэл ажил болох зам, гарц, краны зам, төмөр зам, аюулгүйн зурвас, инженерийн хийцтэй түр байгууламжуудыг зураг төсөлд заасны дагуу гүйцэтгэх:
2.3.Барилга, инженерийн байгууламжийн суурийн хэв гажилтыг тодорхойлох геодезийн хэмжилтийн арга, нарийвчлал, тавигдах шаардлагыг УСТ 3672-84, УСТ 2021-82-оор тогтооно.
2.4.Барилга байгууламжийн геодезийн ажил нь барилга угсралтын үед гарч болох хэв гажилт, суулт, хазайлт, гулсалт, тасралт, газар хөдлөлт болон болзошгүй аюулаас гарч болох хохирлыг урьдчилан мэдээлэх, зургаар болон тоон мэдээллээр хангах, барилга угсралтын ажлыг зогсооход чиглэгдэнэ.
2.5.Инженерийн нарийн хийцтэй болон 9-өөс дээш давхар бүхий барилга барихад геодезийн ажил гүйцэтгэх төсөл-даалгавар боловсруулж хэрэгжүүлнэ.
2.6.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих ажлын үед хийгдэх геодезийн ажлын үндэслэлийг баталсан төсөл-даалгавар, ажлын зурагт тусгаж өгнө.
2.7.Геодезийн хэмжилтийн багажийг тухайн ажлын хэмжээ, зориулалт, нарийвчлалаас хамааруулж сонгоно.
(Хавсралт 1-5).
2.8.Барилга угсралтын ажилд хэрэглэх геодезийн хэмжлийн багаж хэрэгслийг Геодезийн хэмжил зүйн лаборатораар улирал тутам хийлгэж, дуу чимээ доргилт ихтэй, газар доорх байгууламж болон чийгтэй, тэсэлгээ хийгддэг газарт хэмжилт хийх багажийг сар дутам тус тус шалгуулж, баталгаажуулна.
2.9.Барилга  байгууламж  барих  талбайг  чөлөөлөх, буулгах ажил  хийсний  дараа  геодезийн  ажлыг эхлэн гүйцэтгэнэ.
2.10. Босоо төлөвлөлтийн аргаар барилга угсралтын түвшинд геодезийн цэгийн солбицол, өндрийг дамжуулахдаа ажлын зурагт тусгагдсан цахилгаан шат угсрахад зориулсан нүх, технологийн болон хучилтад гаргасан 15х15 см-ээс багагүй хэмжээтэй тусгай нүхийг тус тус ашиглана.
3. БАРИЛГА (БАЙГУУЛАМЖ)–ЫН ГЕОДЕЗИЙН ҮНДЭСЛЭЛ БАЙГУУЛАХ
3.1.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний байрлалыг геодезийн цэг тэмдэгтүүдээр бэхлэгдсэн геодезийн үндэслэлийн сүлжээ байгуулж тодорхойлно.
3.2.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих геодезийн үндэслэлийг тухайн барилга байгууламжийн талбайд болон бүсэд байрлах хотын байрлал, өндрийн геодезийн сүлжээний цэгүүдтэй холбож байгуулна.
3.3.Геодезийн үндэслэлийг барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зай хэмжээний зураг ашиглаж тодорхой төслийн дагуу байгуулна.
3.4.Геодезийн  үндэслэл  байгуулах  ажлын  төслийн бүрдэлд:
- геодезийн үндэслэл байгуулах төслийн зураг;
- тулгуур цэгүүдийн болон төслийн цэгүүдийн солбицол ба өндрийн каталог;
- геодезийн цэг, тэмдэгтийн зураг;
- геодезийн үндэслэл байгуулах нарийвчлалыг тусгасан тайлбар бичиг зэрэг багтана.
3.5.Барилгын геодезийн үндэслэлийн төслийн зургийг боловсруулахдаа барилга барих дараалал, төлөвлөлтийн үе шат, хугацааг харгалзан гүйцэтгэнэ.
3.6.Геодезийн үндэслэл байгуулах төслийг барилгын талбайн ерөнхий төлөвлөгөөний дэвсгэр зурагтай уялдуулан зохино.
3.7.Барилга байгууламжийн геодезийн үндэслэл байгуулахад:
3.7.1.Барилгын талбайд одоогоор байгаа барилга байгууламжийн болон инженерийн шугам сүлжээний байршилт, мөн тэдгээрийг байршуулах төсөлтэй уялдуулсан байх;
3.7.2.Үндэслэлийн цэгүүдийн бат бэх байдал, устаж үрэгдэхгүй хадгалагдах нөхцөлийг хангасан байх;
3.7.3.Барилга байгууламжийн орчны геологийн ба цаг уур, хөрсний динамик процесс болон бусад хүчин зүйлийг нарийн тооцсон байх;
3.7.4.Геодезийн үндэслэл нь шинээр барих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээий угсралтын геодезийн хэмжилт, гүйцэтгэлийн зураглал хийх, цаашдын ашиглалт, түүний өргөтгөл, сэргээн засварлалт хийх зэрэг ажилтай сайтар уялдуулсан байх шаардлагатай.
3.8.Барилга  байгууламжийн   талбайн   геодезийн үндэслэлийн торыг барилга, инженерийн шугам сүлжээний үндсэн ба гол тэг тэнхлэгийн таталт, гүйцэтгэлийн зураглал хийхэд ашиглах зориулалтаар байгуулна.
3.9.Барилгын талбай дахь геодезийн үндэслэлийн торыг доорх хэлбэрээр байгуулна. Үүнд:
3.9.1.Тэг тэнхлэг болон барилгын бусад шугам;
3.9.2. 50 ба 100 эсвэл 200 м талтай барилгын тор. Барилга байгууламжийн талбайд геодезийн үндэслэлийн тор байгуулах загвар бүдүүвчийг хавсралт 7-д үзүүлэв.
3.10.Барилга, байгууламжийн талбайд байгуулах геодезийн үндэслэлийн торын тэнхлэгүүд болон тэнхлэгүүдийн огтлолцлоор үүссэн цэгүүдийг хийцийн тэмдэгтээр бэхэлнэ. (Хавсралт 7-г үз)
3.11.Барилга байгууламжийн талбайд байгуулах өндрийн сүлжээг улсын нивелирдлэгийн сүлжээний 2-оос доошгүй марк, реперт тулгуурласан сэлгэцээр байгуулна.
Барилгын геодезийн байрлал, өндрийн үндэслэлийн сүлжээний цэгүүд нь заавал давхацсан байх ёстой.
3.12.Барилгын геодезийн үндэслэлийг GPS, триангуляци, полигонометрийн сэлгэц, огтлолын ба бусад аргаар байгуулна.
3.13.Барилгын талбайд геодезийн үндэслэлийн тор байгуулах нарийвчлалыг хүснэгт 1-д, барилга байгууламжийн гаднах геодезийн тор буюу гол тэнхлэгийн тэг таталтын нарийчлалыг хүснэгт 2-т харуулав.

Гадна ба дотор ус хангамж


Áàðèëãà äîòîðõè óñ ò¿ãýýõ ñèñòåì
  Äîòîðõè óñ ò¿ãýýõ ñèñòåì íü îðîí ñóóö, îëîí íèéòèéí áîëîí ¿éëäâýðèéí áàðèëãà áàéãóóëàìæèéí àõóé-óíä, ãàë ýñýðã¿¿öýõ áà ¿éëäâýðëýëèéí õýðýãöýýã ÷àíàð, ñòàíäàðò, ýð¿¿ë àõóéí øààðäëàãàä òîõèðîõ óñààð õàíãàõ çîðèóëàëòòàé äàìæóóëàõ õîîëîé, òîíîã òºõººðºìæèéí öîãöîëáîð þì.
  Áàðèëãûí àõóé-óíäíû ñèñòåìèéã ãàë óíòðààõ óñíû ñèñòåìòýé íýãòãýõýä äàðààõ ç¿éëèéã õàðãàëçàíà. ¯¿íä:
a.    Õîòûí óñàí õàíãàìæèéí ñ¿ëæýýíèé óñíû áàòàëãààò ò¿ðýëò
b.    Ñàíòåõíèêèéí òîíîã òºõººðºì溺ð òîíîãëîãäñîí áàéäàë
c.    Áàðèëãûí òîõèæèëò, çîðèóëàëò, äàâõàðûí òîî, îâîð õýìæýý, ýçýëõ¿¿í çýðýã áîëíî.
  Áàðèëãûí óñ ò¿ãýýõ ñèñòåì íü ìóõàðäìàë, öàãèðãàí ãýæ áàéõ áà óñ ò¿ãýýõ ãîë øóãàìûí áàéðëàëààñ õàìààð÷ äîîãóóð áà äýýã¿¿ð ò¿ãýýëòòýé õèéíý.
                        Äîîãóóð ò¿ãýýëòòýé ñèñòåìèéí ò¿ãýýõ ãîë øóãàìûã áàðèëãûí äîîä õýñýã, çîîðèéí áîëîí íýãä¿ãýýð äàâõàðò ìºí òóñãàé çîðèóëàëòûí ñóâàãò áàéðëóóëíà.
                        Äýýã¿¿ð ò¿ãýýëòòýé ñèñòåìèéí ò¿ãýýõ ãîë øóãàìûã àäðûí õºíäèé, äýýâðèéí õîíãèë áóþó äýýä äàâõàðûí òààçíû äîîãóóð áàéðëóóëíà.  
  Óñ ò¿ãýýõ ìóõàðäìàë ñ¿ëæýýã íýã îðóóëãà øóãàìòàé, àõóé-óíäíû áà õýðýãöýýíèé óñíû òàñàëäàë çºâøººðºãäºõ, ¿éëäâýðèéí áîëîí 12 õ¿ðòýë ãàëûí êðàíòàé ñèòåìä õýðýãëýíý. Äàìæóóëàí ò¿ãýýõ ãîë øóãàì íü èæèë áà ÿíç á¿ðèéí äèàìåòðòýé áàéæ áîëíî.
  Óñ ò¿ãýýõ öàãèðàã ñ¿ëæýýã óñíû ºãºëò òàñàëäàëã¿é áàéõ øààðäëàãàòàé áîëîí 12 áà ò¿¿íýýñ äýýø ãàëûí êðàíòàé ñèñòåìä õýðýãëýõýä òîõèðîìæòîé áà òîíîã òºõººðºìæ á¿õèé 2-ñ öººíã¿é îðóóëãà øóãàìòàé áàéíà.
             Ò¿ãýýõ ãîë öàãèðàã øóãàì íü á¿õ óðòààðàà èæèë äèàìåòðòýé áàéíà.

Aвтокад-1













Зургийг хэрхэн зурж байгааг ажиглан ашигласан командуудыг дараалалын дагуу дэвтэртээ бичиж тэмдэглэнэ үү  2020-12-08 өдөр







Зургийг хэрхэн зурж байгааг ажиглан ашигласан командуудыг дараалалын дагуу дэвтэртээ бичиж тэмдэглэнэ үү  2020-11-30 өдөр

Хичээл тохиргоо 


layer үүсгэх



                                         План зураг зурах
                                            Хаалга цонхын тэмдэглэгээ
                                          Шат зурах

                                           Фасад зурах
                                           Ажлын дэлгэцтэй харьцах
                                           Ноорог зураг оруулах
                                         Hatch ашиглах
                                      эдгээр хичээлүүдийг үзэн багшаас асууж лавлах зүйл гарвал facebook   холбогдон лавлаарай

ХАБЭА-1

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ АЖИЛ ОЛГОГЧИЙН ИРГЭН,АЖИЛТНЫ ЭРХ 28.2.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх; 28.2.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний төсөв, зардлыг баталж, хэрэгжүүлэх; 28.2.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг зөрчсөн ажилтанд энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэх. 18.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах; 18.1.2. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамрагдах; 18.1.3. ажлын байрны нөхцөл, эрүүл мэндэд учирч болох эрсдэл, түүнчлэн үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн талаар бодит мэдээлэл авах; 18.1.4. ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх; 18.1.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хэлэлцэхэд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох. ҮҮРЭГ 28.1.1. үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах; 28.1.2.үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах; 28.1.3. хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент нэвтрүүлэх; 28.1.4. ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх; 28.1.5. ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх; 28.1.6. ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх; 28.1.7. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх; 28.1.8. аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх; 28.1.9. хөдөлмөрийн аюултай, хортой нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтныг хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүн, хоолоор үнэгүй хангах; 28.1.10. хэт халуун буюу хүйтэн, салхитай, хур тунадастай зэрэг задгай газар, халаалтгүй байранд ажиллаж байгаа ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр завсарлагын үед амрах, дулаацах, хоргодох зориулалтаар тоноглож тохижуулсан байраар хангах; 28.1.11. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх; 28.1.12. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээдийг ажлын байранд саадгүй нэвтрүүлэх; 28.1.13.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн талаар илэрсэн зөрчил, дутагдал, эрх бүхий этгээдийн гаргасан шаардлага, дүгнэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч, эргэж мэдэгдэх; 28.1.14. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах; 28.1.15.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох; 28.1.16. Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсадын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. 18.2.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх; 18.2.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх; 18.2.3. хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах; 18.2.4. эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орох; 18.2.5. ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх; 18.2.6. ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх; 18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх; 18.2.8. ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах.

ХАБЭА

1.ЭРҮҮЛ БАЙХ 2.ХИЙХ АЖИЛЛАА МЭДЭЖ БАЙХ 3.СУРГАЛТАНД ХАМРАГДСАН БАЙХ 4.АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АРГА БАРИЛЫГ ЗӨВ ЭЗЭМШИХ 5. АЖЛЫН БАЙРАНД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙХ ( Ажил эхлэх, үргэлжлэх, дуусах) 6. ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ