Мастерийн ажил

Слесарийн ажлын байр
Слесарийн ажлын байр гэж үйлдвэрлэлд засварын ажлыг гүйцэтгэхэд хэрэглэгдэх багаж , материал төхөөрөмжүүдээр бүрэн хангагдсан , уг багаж материал , төхөөрөмжүүдийг ажилчин нэг нэгээрээ буюу бригадаараа ажиллахад зохистой зөв сайн зохион байгуулагдсан засварын тусгай байрыг хэлнэ. Засварын ажлын байрыг хэдий хир зөв сайн зохион байгуулж, багаж материал, төхөөрөмжөөр бүрэн гүйцэд хангаж, ажилчид ажлын байрын ажиллах бололцоо хир зэрэг олгоно,төдийчинээ хөдөлмөрийн бүтээл дээшилж засварын чанар сайжирна. Ажлын байрыг зөв зохион байгуулахын тулд доорхи шаардлагуудыг биелүүлэх хэрэгтэй.
1.Ажлын байранд өгөгдсөн зүйлийг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатайгаас бусад зүйлүүдийг байлгаж болохгүй.
2. Ажлын байранд, бичиг баримт багажууд авахад хялбар зөвхөн хийх ажилдаа зохицуулагдсан байх хэрэгтэй.
3.Багажуудыг зүүн гараараа ажиллуулдаг бол зүүн талдаа, баруун гараараа ажиллуулдаг бол баруун талдаа байрлуулна.
4. Хэрэв хоёр гараараа багажийг авч ажиллуулдаг бол авахад эвтэй аль болох ойр байлгана.
5. Багаж хэрэгсэлийг тусгай хайрцагт байрлуулахдаа жижиг бөгөөд олон дахин хэрэглэдэгийг дээр нь , хүнд бөгөөд олон дахин хэрэглэдэгийг дээр нь ,  хүнд буюу хааяа нэг хэрэглэдэгийг доор нь байрлуулна.
6. Бүх шалгах хэмжих багажуудыг тусгай хуйнд буюу модон хайрцагт хадгална.
7. Ажлын байранд багаж хэрэгсэлүүдийг хутгалдуулан эмх журамгүй байлгаж болохгүй, модон тавиурууд дээр төрөл төрлөөр нь, том жижгээр нь цэгцтэй байрлуулах хэрэгтэй.
8. Ажлаа дууссаны дараа бүх багажаа хураах, байранд тавьж шалган, хэмжиж, багажуудыг тос буюу вазелинаар нимгэн түрхэж хадгалах хэрэгтэй.
Слесарийн  ажлын байрыг техникийн аюулгүйн дүрмийн дагуу аюул гэмтэл гаргахгүй байх нөхцөлөөр хангасан байх ёстой.Слесарийн ажлын байрыг сайн гэрэлтүүлж агааржуулахын хамт,ширээ, шал зэргүүдий нь бүтэн гэмтэлгүй байлгах хэрэгтэй.




Слесарийн ажлын ширээ
Слесарийн ажлын ширээ нь слесарийн ажил хийхэд тохиромжтой тусгай ширээ байх ёстой. Нэг слесарийн ажиллах байрны талбай нь 1,5-2 метр байх ёстой. Слесарийн ширээ нь нэг нь нөгөөгөөсөө 1,5-1,6 метрийн зайтай байрлуулна. Учир ньслесарийн ажил гүйцэтгэхэд нэг нь нөгөөдөө саад, болох осол аюул гарч болзошгүй байдаг.Слесарийн ширээг маш бат бөх хүрэлцэхүйц хэмжээний хүндтэйгээр хийх хэрэгтэй.
Слесарын ажилд холбогдох техникийн аюулгүйн дүрэм       
Слесарь нь өөрийнхөө мэргэжилд хамгийн олон төрлийн ажиллагааг явуулдаг. Цахилгаан хийгээр ажилладаг багаж хэрэгсэлүүд , хасуур, алх, өрөм, хөрөө, цэг тавигч гэх мэт олон төрлийн гар багажуудаар ажилладаг.
Мөн өрмийн резьба татагч суурь машин дрилл зэрэг цахилгаан багажуудыг өөрийн  ажиллагаанд хэрэглэдэг. Үүнээс гадна цахилгаан ба хийн гагнуурчидтай хамтран ажиллах, өөрөө халуун хүйтэн гагнуур хийхээс гадна машин механизмыг угсрах задлах элдэв материал тоног төхөөрөмжийг зөөвөрлөх гэх мэтээр олон ажилуудыг хийдэг. Дээр дурдсан бүх ажилуудыг хийхэд тус бүрдээ тохирсон техникийн аюулгүйн дүрмийг тогтоосон байдаг. Техникийн аюулгүйн дүрэм нь техникийн аюул гарч болох байдлуудыг урьдчилан мэдэж арга хэмжээнүүдийг авах , хүмүүсийг үйлдвэрлэлд аюулгүй ажиллуулах бололцоогоор хангах , хөдөлмөрийн нөхцөлд гарсан элдэв гэмтэлүүдийг илрүүлж , бүрмөсөн устгах зорилготой.
Слесарь хүн янз бүрийн ажиллагаанд холбогдсон аюулаас хамгаалах дүрмийг мэддэг байхаар зогсохгүй , түүнийг өдөр тутмын ажиллагаанд тохируулан хэрэглэж чаддаг байх ёстой.Иймд слесарь нь гарсан гэмтэл учралыг зовад цехэд зохицуулан аюулгүйн дотоод дэглэмтэй уялдуулан хурдан шуурхай устгах үүрэгтэй.Аюулгүйн дүрмийг ямар ч зэрэгтэй ч гэсэн бүх слесарь хатуу биелүүлдэг байх ёстой.
Слесарь нь бүх нөхцөлд ажил гүйцэтгэхдээ АД ийн зааварчилгааг авч, гарч болох бүх зөрчлийг устгасны дараа ажлаа эхлэх ёстой.

Слесарь хүн аюулгүйн дүрмийг судалж зохих мэдлэгийн шалгалт өгсөн байх ба ажиллах эрхийн үнэмлэх авсан байх ёстой.

No comments:

Post a Comment