Халаалтын системийн ашиглалт засвар үйлчилгээ




Халаалтын системийг угсрахдаа тухайн барилга байгууламжийн зургийг зохих албан албан газраар баталгаажуулсан халаалтын системийн зураг төслийг баримтлан угсрана. Дулааны шугам сүлжээний газар шорооны ажилыг хийхдээ барилгын зурагт заасан хэвгийг гарган тулгуур баганыг суурилуулна. Дулааны эх үүсвэрээс өндөр темпратуртай (+1500C)ус ирж байгаа тул тухайн темпратурыг буулгах зорилгоор гардент шугам сүлжээнд төлөвлөж өгнө. Мөн жижиг барилгад түрэлтийг багасгах зорилгоор газрын хэвгийг бага зэрэг өгсүүр хийж болдог.
Халаалтын системийн узелийг хүн байнга байдаггүй өрөөнд, цахилгааны узелээс хол төлөвлөнө. Узелийн нососыг угсрахдаа ажилын хүрд нь нососны их биед хүрч хавирахгүйгээр, гараар эргүүлэхэд хөнгөн эргэх нососны гол нь муруйж тахийсан гэмтэлгүй байна. Холхивчийн тослох цагираг нь гол дээрээ чөлөөтэй эргэх хөдөлгөөнтэй байна. Насоны сальник жийргэвчийг нягт шахаж суулгасан байна.
Халаах хэрэгслийг угсрахын өмнө шугам хоолойг чанарын үзлэгт оруулсан байх шаардлагатай. үүнд: Хэрэв хоолой эрээстэй бол эрээсний бүрэн бүтэн байдал (10%-иас их гэмтэлтэй бол угсралтанд оруулахгүй), ан цав үүссэн эсэх г.м. Халаалтын системийг угсрахдаа эхлээд эхлэээд төв шугамаа татн дараань босоо(Стоёк) шугамыг байрлуулна. Эцэст нь салбар шугамыг угсрана.
Сүүлийн үед барилгад хуванцар хоолой ихээр ашиглаж байна. Энэ нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч амархан эвдрэл гэмтэлд өртдөг дутагдалтай талтай. Харин ширмэн секцэн ба ган хоолой нь эдийн засгийн хувьд өртөг өндөртэй ч бат бөх байдаг давуу талтай.

Халаалтын системийг угсарч дууссаны дараа түүнийг усаар дүүргэн даралтаар шахаж шалгана. Усаар дүүргэх үед бүх хаалт арматурыг онгойлгосон байх ба хийг нь бүрэн гаргахын тулд усаар алгуурхнаар дүүргэнэ. Усаар дүүргэх үед давхруудаар хүн явж ус гоожиж байгаа эсэхийг шалган гоожиж буй газрыг тэмдэглэнэ. Хэрэв ус ихээр алдагдаж байвал ус дүүргэлтийг хурдан зогсоон усны гоожилтыг зогсоосны дараа дахин дүүргэнэ. Харин гидравлик туршилтыг хийхдээ дулааны зангилаа тэлэлтийн сав тогоог бүрэн хаасан байна. Усан халаалтын системийг шалгахдаа ердийн даралтаас 1Ата даралтаар их байх ёстой.туршилтыг 5минут барих ба энэ хугацаанд даралт 0,2Ата-гаар буусан байж байж болно. Харин өвлийн улиралд шалгах болбол агаар шахан шалгана. Агаар нүдэнд харагдангүй учир савантай усаар арчин системийн бүрэн бүтэн байдлыг шалгана.







No comments:

Post a Comment