Monday, March 9, 2020

Барилгын норм ба дүрэм-3


7. Хашлага бүтээцийн дулааны тогтворжилт

Дулааны улиралд

7.1.           7-р сарын дундаж температур нь 21°C болон түүнээс дээш байх бүс нутагт барих орон сууц, эмнэлэг, диспансер, амбулатор-эмнэлэг, төрөх газар, хүүхдийн ордон, настай хүмүүс болон тахир дутуучуудад зориулсан гэр-интернет, хүүхдийн цэцэрлэг, ясли мөн түүнчлэн жилийн дулааны улиралд ажлын бүсэд зохих агаарын чийг, температурын тохирох түвшинг заавал харгалзаж байх үйлдвэрлэлийн барилгуудын хашлага бүтээцийн дотор гадаргуугийн тооцооны температурын хэлбэлзлийн давтамж нь ( , °C) нь дараах томъёогоор тодорхойлогдох хашлага бүтээцийн дотор гадаргуугийн нормчлогдсон температурын  хэлбэлзлийн  давтамж оC -ээс илүү гарах ёсгүй.
         (11)
Энд:  - 7-р сарын гадна агаарын дундаж температур, °C БНбД 23-01-09-өөс авна.
Дотор гадаргуугийн температурын хэлбэлзлийн тооцооны амплитут - ыг барилгын дүрмээр тодорхойлно.
7.2.           7.1 заалтад заасан бүс нутаг, барилгын цонх, гэгээвчид нарнаас хамгаалах тоног төхөөрөмжийг төлөвлөх хэрэгтэй. Нарнаас хамгаалах төхөөрөмжийн дулаан нэвтрүүлэх итгэлцүүр ( ) нь 10-р хүснэгтээр тогтоосон  нормчилсон хэмжээнээс ихгүй байна. Нарнаас хамгаалах төхөөрөмжийн дулаан нэвтрүүлэх итгэлцүүрийг  барилгын дүрмээр тодорхойлно.

Нарнаас хамгаалах төхөөрөмжийн дулаан нэвтрүүлэх
итгэлцүүрийн нормчилсон утга
Хүснэгт 10.
Барилга
Нарнаас хамгаалах төхөөрөмжийн дулаан нэвтрүүлэх итгэлцүүр,
1.Орон сууц, эмнэлэгийн байгууллага, диспансер, амбулатор-эмнэлэгийн байгууллага, төрөх газар, хүүхдийн ордон, настай хүмүүс болон тахир дутуучуудад зориулсан гэр-интернет, хүүхдийн цэцэрлэг, ясли, ясли-цэцэрлэгийн барилга
0.2
2. Дулааны улиралд ажлын бүсэд зохих агаарын чийг, температурын тохирох түвшинг заавал харгалзаж байх үйлдвэрлэлийн барилга
0.4


7.3.           Орон сууцны болон олон нийтийн барилгын (эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэг, ясли) өрөөний тооцооны нийлмэл температурын хэлбэлзлийн давтамж нь (агууриг) ( , °C) нь хүйтний улиралд хоногийн туршид нормчилсон утга ( )-с ихгүй байх ёстой. Энэ утга нь дулаан хангамжийн төвлөрсөн халаалт болон тасралтгүй галлагаатай зуухтай (пийшин) үед 1.5°C, суурин цахилгаан-дулааны нөөцлүүртэй халаалтын системд 2.5°С, үе үе галладаг пийшин халаалттай үед 3°C байна.
Дотор агаарын температурыг автоматаар тохируулах халаалтын системтэй барилгад жилийн хүйтний улиралд дулааны тогтворжилтийг нормчлохгүй.
7.4.           Жилийн хүйтний улиралд өрөөний температурын хэлбэлзлийн тооцооны амплитут ( , °C) - г барилгын дүрмээр тодорхойлно.

8. Хашлага бүтээц болон өрөө тасалгааны агаар нэвтрүүлэлт

8.1.           Гэрэл нэвтрүүлэхээс бусад (цонх, тагтын хаалга, гэгээвч) хашлага бүтээцийн агаар нэвтрүүлэлтийн эсэргүүцэл ( ) нь агаар нэвтрүүлэх нормчилсон эсэргүүцэл (  м2ЧцЧПа/кг)-аас багагүй байх ёстой ба дараах томъёогоор тодорхойлогдоно:
             (12)
Энд:  - хашлага бүтээцийн гадна, дотор гадаргуу дахь агаарын даралтын зөрүү, Па, 8.2 заалтаар тодорхойлно.
 - хашлага бүтээцийн агаар нэвтрүүлэх нормчилсон утга, кг(м2Чц), 8.3 заалтаар тодорхойлно
8.2.           Хашлага бүтээцийн гадна, дотор гадаргуу дахь агаарын даралтын зөрүү ( ) нь дараах томъёогоор тодорхойлогдоно:
               (13)
Энд:  - барилгын өндөр /нэг давхрын шалны түвшнээс агаар зайлуулах сувгийн  дээд цэг хүртэл/, м
 - гадна, дотор агаарын хувийн жин, Н/м3, дараах томъёогоор тодорхойлогдоно:
                 (14)
Энд:  - дотор агаарын температур:  дотор агаарын хувийн жин ( )-г  тодорхойлоход ашиглах ба тухайн өрөөний зохистой үзүүлэлтээр авахыг зөвшөөрнө, гадна агаарын хувийн жин /  / - г хамгийн хүйтэн тав хоногийн дундаж температураар тооцно.
 - 1-р сарын салхины дундаж хурдны хамгийн их нь, давтагдал нь 16% болон түүнээс их утгыг авна, 60 м-ээс дээш өндөртэй барилгын хувьд  нь салхи өндрөөс хамаарсан хурдны өөрчлөлтийн итгэлцүүрийг тооцож үзнэ. /Барилгын дүрмээр тодорхойлно./
8.3.           Барилгын хашлага бүтээцийн агаар нэвтрүүлэлтийн нормчилсон утга ( , кг(м2Чц))-ыг 11-р хүснэгтээр авна.

Барилгын хаших бүтээцийн агаар нэвтрүүлэх нормчилсон утга
Хүснэгт 11.
Хаших бүтээц
Агаар нэвтрүүлэлт , кг(м2Чц)
1.Орон сууц, олон нийт, захиргаа, аж ахуйн барилгын өрөө тасалгааны гадна хана, давхар хоорондын ба төгсгөлийн хучилт
0.5
2.Үйлдвэрийн барилга, өрөө тасалгааны гадна хана, давхар хоорондын ба төгсгөлийн хучилт
1.0
3.Гадна ханын  хавтангуудын уулзвар хэсгүүд:
а/ орон сууцны барилга
б/ үйлдвэрлэлийн барилга
0.5*
1.0*
4.Сууцны орох хаалга
1.5
5.Орон сууц, нийтийн болон ахуйн барилга руу орох хаалга
7.0
6.Орон сууц, олон нийт, ахуйн барилгын модон хавтастай цонх, тагтны хаалга, кондиционерийн системтэй үйлдвэрлэлийн барилгын гэгээвч
6.0
7.Орон сууц, олон нийт, ахуйн барилгын хөнгөн цагаан болон хуванцар хавтастай цонх, тагтны хаалга
5.0
8.Үйлдвэрлэлийн барилгын цонх, хаалга
8.0
9.Үйлдвэрлэлийн барилгын гэгээвч
10.0

Тайлбар: * кг/(мЧц)

8.4.           Орон сууц, олон нийтийн барилгын цонх, тагтны хаалга, үйлдвэрийн барилгын цонх, гэгээвчний агаар нэвтрүүлэлтийн эсэргүүцэл ( ) нь 15-р томъёогоор тооцсон агаар нэвтрүүлэлтийн шаардлагат эсэргүүцлээс багагүй байвал зохино.
               (15)
Энд:  - 12-р томъёонд өгсөнтэй адил
 - 13-р томъёонд өгсөнтэй адил
=10 Па - тунгалаг хашлага бүтээцийн агаар нэвтрүүлэлтийн эсэргүүцлийг ( ) тодорхойлдог гадна дотор агаарын даралтын зөрүү
8.5.           Олон үет хашлага бүтээцийн агаар нэвтрүүлэлтийн эсэргүүцэлийг  (  ) барилгын  дүрмээр тодорхойлно.
8.6.           Орон сууц, олон нийтийн барилгын цонхнууд, тагтны хаалгыг сонгохдоо агаар нэвтрүүлэлтийн утгаар ангилсан ангиллаар /ГОСТ 26602.2 / дараах байдлаар сонгоно:
3 ба түүнээс дээш давхар барилга – Б ангиллаас багагүй,
2 ба түүнээс доош давхар барилга – В-Д ангиллын завсарт
8.7.           Орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгааны агаар нэвтрүүлэлтийн  дундаж утга нь (оруулах болон зайлуулах агаар сэлгэлтийн нээлхий сараалж хаалттай үед) гадна дотор агаарын даралтын зөрүү 50 Па зөрүүтэй үеийн агаар сэлгэлтийн давтамжийн , ц-1 туршилтаар дараах шаардлагыг агаар сэлгэлтийн системийн төрлөөс хамаарч хангах ёстой.
Ердийн  ажиллагаатай ч-1
Механик ажиллагаатай ч-1
50 Па даралтын зөрүүгээр барилгын агаар сэлгэлтийн давтамж, түүний агаар нэвтрүүлэлтийн дундаж утга нь MNS ISO 9972-р тодорхойлогдоно.

9. Хашлага бүтээцийг чийгнээс хамгаалах

8.            
9.            
9.1.           Хашлага бүтээцийн (дотор гадаруугаас шүүдэр үүсэх хэсэг хүртэл) уур нэвтрүүлэлтийн эсэргүүцэл (  м2ЧцЧПа/мг) нь дараах нормчилсон уур нэвтрүүлэлтийн шаардлагат эсэргүүцлээс багагүй байна.

а/ нормчилсон уур нэвтрүүлэлтийн эсэргүүцэл (  м2ЧцЧПа/мг)-ийг (жилийн турш ашиглах  хугацаанд хашлага бүтээцэд чийг хуримтлуулахгүй байх нөхцөлөөр) дараах томъёогоор тодорхойлогдоно:
              (16)
            б/ нормчилсон уур нэвтрүүлэлтийн эсэргүүцэл (  м2ЧцЧПа/мг)-ийг (гадна агаарын сарын дундаж температур нь хасах байх үеийн хашлага бүтээц дэх чийгийг хязгаарлах нөхцлөөр) дараах томъёогоор тодорхойлогдоно:
                (17)
Энд:  - дотор агаарын тооцоот температур, харьцангуй чийглэгт харгалзах усны уурын бодит (хэсэгчилсэн) даралт, Па, ба дараах томъёогоор тодорхойлно:
                (18)
Энд:  - усны уурын ханасан даралт, Па, tint -аас хамааруулж барилгын дүрмээс авна.
 - дотор агаарын  харьцангуй чийглэг, %, төрөл бүрийн барилгад 5.9  заалтын тайлбараар тодорхойлно.
 - хашлага бүтээцийн гадна гадаргаас шүүдэр үүсэж болзошгүй гадаргын хоорондох үеийн уур нэвтрүүлэлтийн эсэргүүцэл, барилгын дүрмээр тооцно.
 - гадна агаарын усны уурын бодит даралт, жилийн дундаж утга, Па.
 - Чийг хуримтлуулах хугацаа, хоногоор, гадна агаарын сарын дундаж температур нь хасах байх хугацаагаар авна.БНбД 23-01-09-өөр авна.
 - шүүдэр үүсэж болзошгүй хавтгай дахь усны уурын бодит даралт, Па (гадна агаарын температур нь хасах байх саруудын дундаж температурт харгалзуулан тодорхойлно)
 - хашлага бүтээцийн чийгтэй үед буй материалын нягт, кг/м3, барилгын дүрмээс rо утгаар авна.
 - хашлага бүтээцийн чийгшилтийн үеийн зузаан, м –ээр, үүнийг нэг төрлийн /нэг үет/ хананд зузааны 2/3-тай тэнцүү, олон үет хананд дулаан тусгаарлах үеийн зузаантай тэнцүүгээр тус тус авна.
 -чийг хуримтлуулах хугацаанд чийг хуримтлуулж буй материалын доторх тооцоот чийгийн өсөж болох жингийн харьцангуй зөвшөөрөгдөх  дээд    хэмжээ , %, 12-р хүснэгтэнд үзүүлэв.
 - ашиглалтын жилийн хугацаанд шүүдэр үүсэж болзошгүй хавтгай дахь усны уурын бодит даралт. Па, дараах томъёогоор тодорхойлно:
                 (19)
Энд:  - шүүдэр үүсэж болзошгүй хавтгайд гадна агаарын өвөл, хавар-намар, зуны улирлын дундаж температурт харгалзуулан тодорхойлсон усны уурын бодит даралт, Па, энэ хэсгийн тайлбарын дагуу тодорхойлно.
 - жилийн өвөл, хавар-намар, зуны улиралын үргэлжлэх хугацаа сараар,
а/ гадна агаарын дундаж температур -5°С-ээс бага температуртай саруудыг өвлийн улиралд
б/ гадна агаарын дундаж температур -5°С-ээс +5°С байх саруудыг хавар-намрын улиралд
в/ гадна агаарын дундаж температур +5°С-ээс дээш байх саруудыг зуны улиралд
 - дараах томъёогоор тодорхойлогдох итгэлцүүр
  (20)
 - гадна агаарын сарын дундаж температур хасах байх үеийн усны уурын бодит даралтын дундаж утга Па, барилгын дүрмээр тодорхойлно.

Тайлбар:
1. Усны уурын бодит даралтыг E1, E2, E3, E0 нь идэвхтэй орчин нь идэмхий чанарыг агуулсан өрөө тасалгааны хашлага бүтээцийн хувьд тухайн нөлөөллийг  тооцно.
2.Зуны улиралд бодит даралтыг E3 тодорхойлохдоо шүүдэр үүсэж болзошгүй хавтгай дахь температурыг бүх тохиолдолд зуны улирлын гадна агаарын дундаж температураас багагүй, дотор агаарын усны уурын бодит даралтыг    тухайн үеийн гадна агаарын усны уурын дундаж бодит даралтаас багагүй байхаар тус тус авна.
3. Шүүдэр үүсэж болзошгүй хавтгайг нэг төрлийн хананд дотор гадаргуугаас бүтээцийн зузааны 2/3 зайд байхаар, олон үет хананд дулаалгын үеийн гадна гадаргуугаар авна.

Итгэлцүүр  -ийн зөвшөөрөгдөх дээд утга
Хүснэгт 12.
Хашлага бүтээцийн материал
Материалд нэмэгдэх чийгийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ , %
1.Улаан тоосгон өрөг ба керамик гулдмай
1.5
2.Царууц тоосгон өрөг
2.0
3.Сүвэрхэг дүүргэгчтэй хөнгөн бетон (керамзит бетон, шугизит бетон, перлит бетон, шлакопемзобетон г.м/бусад)
5
4.Сийрмэг царууц бетон (хийт бетон, хийт царууц бетон, пенобетон гэх мэт)
6
5.Пено хийт шил
1.5
6.Фибролит болон арболит цемент
7.5
7.Эрдэс хөвөн хавтан ба хөвөн
3
8.Пенополистирол, пенополиуретан
25
9.Феноль-резоль пенопласт
50
10.Керамзит, шунгизит, шлакан дулаан тусгаарлагч
3
11.Хүнд бетон, элс-цементэн зуурмаг
2

9.2.           24 м хүртэл алслалтай адрийн хөндийн хучилт эсвэл агаар сэлгэлттэй хучилтын хэсгийн хучилтын дотор гадаргуу, агаарын үе хоёрын хоорондох уур нэвчилтийн эсэргүүцэл ( ) м ·ц·Па/мг, нь доорх томъёогоор тооцсон уур нэвтрүүлэлтийн нормчилсон эсэргүүцлээс багагүй байна.
                    (21)
Энд:  - 16 ба 20-р томъёотой адил
9.3.           Дараах хашлага бүтээцийг уур нэвтрүүлэлтийн нормын дагуу шалгах шаардлагагүй. Үүнд:
            а/ хуурай болон ердийн горимтой сууцны нэг үет гадна хана;
б/ 2 үет гадна хананы үеийн дотор талын үеийн уур нэвтрүүлэлтийн эсэргүүцэл  нь 1.6 м2ЧцЧПа/мг-аас  их  хуурай болон ердийн горимтой өрөөний;
9.4.           Чийгтэй болон нойтон горимтой барилгын хучилтын дулаан тусгаарлах үеийг чийгнээс хамгаалахын тулд дулаан тусгаарлах үеийн доод талд уур тусгаарлах үеийг хийх бөгөөд уур нэвтрүүлэлтийн эсэргүүцэл тодорхойлох үедээ тооцож барилгын дүрэмд зааснаар тодорхойлно.

10. Шалны гадаргуугийн дулаан шингээлтийн чадвар

10.1.       Орон сууц, олон нийтийн барилга, мөн үйлдвэрийн барилгын өрөө болон туслах барилга, үйлдвэрийн барилгын халаалттай өрөөний (тогтмол ажлын байртай хэсэг) шалны гадаргуу нь (  Вт/м2°С) гэсэн тооцоот дулаан шингээх чадвартай байх ёстой ба 13-р хүснэгтэнд үзүүлсэн нормчилсон хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.


 үзүүлэлтийн нормчилсон утга
Хүснэгт 13
Барилга, түүний хэсэг
Шалны гадаргуугийн дулаан шингээлтийн нормчилсон үзүүлэлт
1.Орон сууц, эмнэлэгийн байгууллага, диспансер, амбулатор, эх нялхсын газар, хүүхдийн ордон, өндөр настан болон тахир дутуу хүмүүсийг асрах газар, хүүхдийн цэцэрлэг, ясли, цэцэрлэгийн барилга
12
2.Олон нийтийн барилга /1-д зааснаас бусад/,үйлдвэрийн газрын туслах барилга, өрөө, үйлдвэрийн барилгын биеийн хөнгөн хөдөлмөр эрхлэх/I-р зэргийн/ ажлын тогтмол байртай хэсэг
14
3.Биеийн хүчний хүнд ажил хийхээр зориулагдсан, байнга ажилчид ажиллах үйлдвэрийн газар, байрны хэсэг
17
4.Мал, амьтад амрах зориулалттай байр, газрын хэсэг:
а/ үнээ, тугаллахад 2-3 сар дутуу байгаа хээлтэй үнээ, сарлаг, 6 сар хүртэлх тугал, үхэр, эх гахай, азарган гахай
б/ хээлтэй үнээ, шинэ төрсөн гахай, бордооны гахай
в/ бордооны үхэр
11
13
14
           
10.2.       Шалны гадаргуугийн дулаан шингээлтийн үзүүлэлтийн тооцооны утгыг барилгын дүрмээр тодорхойлно.
10.3.       Шалны гадаргуугийн дулаан шингээлтийн үзүүлэлтийг дараах тохиолдолд нормчлохгүй:
            а/ 23°С-ээс дээш гадаргуугийн температуртай үед;
б/ биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхлэх үйлдвэрлэлийн барилгын халаалттай өрөөнд (III категор);
в/Үйлдвэрийн барилгын  тогтмол ажлын байрны хэсэгт модон болон дулаан тусгаарлах хивсэнцэртэй үед;
г/ Хүмүүс байнга байх эсэхээс хамаарахгүй ашиглалттай байдаг (музейн танхим, үзэсгэлэн, театр, кинотеатр гэх мэт) олон нийтийн барилга;
10.4.       Амьтан, шувуу, араатан амьтан байрлах барилгын шалны дулаан техникийн тооцоог СНиП 2.10.03-84-н шаардлагыг тооцож гүйцэтгэнэ.

11. Нормчилсон үзүүлэлтүүдийг хянах

11.1.       Барилгын зураг төсөл боловсруулах болон магадлан шинжлэх явцад түүний дулаан хамгаалалт нь энэхүү нормын шаардлагагыг хангаж буй эсэх хяналтыг  зураг төслийн "Эрчим хүчний үр ашиг" хэсэгт хийх ба 12 дугаар зүйл, Д хавсралтын дагуу барилгын эрчим хүчний паспортыг гүйцэтгэнэ.
11.2.       Ашиглагдаж буй барилгын дулаан хамгаалалт болон бие даасан хэсгүүд нь нормчилсон үзүүлэлтүүдийн хангаж буйг хянахдаа түүний эрчим хүч хэмнэлтийн үнэлгээг бодит нөхцөлд туршиж хийх ба гарсан тоог эрчим хүчний паспортонд тэмдэглэгдэнэ. Дулааны техникийн болон эрчим хүчний үзүүлэлтүүд нь MNS 5826-2007, MNS ISO 9972-2007, MNS 5827-2007-р тодорхойлогдоно.
11.3.       Хашлага бүтээцийн ашиглалтын нөхцлийг барилгын чийгийн горим болон барилга барих бүсийн чийгийн бүсээс хамаараад 2-р хүснэгтэнд үзүүлснээр авч хашлага бүтээцийн материалын дулаан техникийн үзүүлэлтүүдийг хянана.
11.4.       Барилгыг ашиглалтанд хүлээн авахдаа:
барилгын 2-3 өрөөг сонгож агаар сэлгэлтийн давтамжийг хянах эсвэл даралтын зөрүү 50 Па-тай барилгад 8 дугаар хэсэг ба MNS ISO 9972-2007-ын дагуу хянах ба, шаардлага хангаагүй нөхцөлд барилгын бүх хаших бүтээцийн агаар нэвтрүүлэлтийг бууруулах арга хэмжээг авна.
MNS ISO 6781:2007 дагуу далд байгаа алдааг олж илрүүлэн арилгахын тулд барилгын дулааны зураглалын хяналтыг хийнэ.

12. Барилгын эрчим хүчний паспорт

12.1.       Орон сууц, олон нийтийн барилгын эрчим хүчний паспорт нь тухайн барилга энэхүү дүрмээр тогтоосон барилгын эрчим хүчний үр ашгийн болон дулаан техникийн зохих үзүүлэлтүүдийн шаардлагыг хангасан эсэхийг батлахад зориулагдсан.
12.2.       Эрчим хүчний паспортыг шинээр болон сэргээн барих, их засвар хийх орон сууцны болон нийтийн барилгын зураг төслийг боловсруулах, түүнийг ашиглалтанд хүлээн авах, мөн баригдсан барилгын ашиглалтын явцад бөглөнө.
Багц барилгын өөр зориулалтаар салган ашиглах байрны эрчим хүчний паспорт нь тухайн барилгын ерөнхий эрчим хүчний паспортан дээр үндэслэн бичигдэнэ.
12.3.       Барилгын эрчим хүчний паспортыг төлбөр тооцооны нөхцлөөр ашиглахгүй.
12.4.       Эрчим хүчний паспортыг дараах үед бөглөх ёстой:
            а/ төслийг боловсруулах шатанд буюу тухайн орон нутгийн нөхцөлд
            тохируулан холболт хийх үед;
б/ барилгыг ашиглалтанд шилжүүлэх шатанд – барилгын угсралтын үед зөвшөөрөгдсөн, анхны төсөлд хийгдсэн өөрчлөлтийг үндэслэн хийнэ. Энэ үед дараах зүйлсийг тооцно:
o       техникийн баримт бичгүүд /гүйцэтгэлийн зураг төсөл, далд ажлын акт, паспорт, хүлээн авах комиссын өгсөн лавлах болон бусад дүгнэлт/
o       барилга баригдаж байх үед төсөлд орсон өөрчлөлтүүд /зөвшөөрөгдсөн/
o       объектын дулаан техникийн шинж чанар, инженерийн системийг хэсэгчилсэн болон бүхэлд нь шалгасан техникийн болон зохиогчийн хяналтын дүн.
o       Зайлшгүй үед (зураг төслийн зөвшөөрөлгүй орсон өөрчлөлт, шаардлагатай техникийн баримт байхгүй байх, гэмтэлтэй байх) захиалагч болон улсын мэргэжилийн хяналтын байгууллага хашлага бүтээцэд шалгалт явуулахыг шаардана.
в/ барилгыг ашиглах шатанд – барилгыг ашиглалтанд өгснөөс жилийн дараа сонгосон барилгад хийнэ. Үүнд ашиглагдаж буй барилгыг эрчим хүчний паспортыг бөглөх жагсаалтанд оруулах, бөглөсөн паспортонд хийсэн үнэлгээ, хэвийн байлгахын тулд зайлшгүй авах арга хэмжээг хэрэгжүүлэхийг төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр тодорхойлно.
12.5.       Барилгын эрчим хүчний паспорт нь дараах зүйлүүдийг агуулна. Үүнд:
-         төслийн тухай ерөнхий мэдээлэл;
-         тооцооны нөхцөл;
-         барилгын төрөл болон зориулалтын талаархи мэдээ баримт;
-         барилгын эзлэхүүн төлөвлөлт, бүрдлийн үзүүлэлтүүд;
-         барилгын тооцоот эрчим хүчний үзүүлэлтүүд, үүнд эрчим хүч хэмнэлтийн болон дулаан техникийн үзүүлэлтүүд;
-         нормчилсон үзүүлэлтүүдтэй харьцуулалтын тухай мэдээ баримт;
-         барилгын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах зөвлөмж, заавар;
-         барилгыг ашигласанаас хойш жилийн хугацааны дараа дулаан хамгааллын түвшин, эрчим хүч хэмнэлтийн хэмжилтийн үр дүн;
-         барилгын эрчим хүч хэмнэлтийн ангилал;
12.6.       Энэхүү нормын 11.2 заалтад заасны дагуу туршилт хийх замаар ашиглалтанд орж буй барилгын хяналтыг улсын стандарт болон бусад тогтоосон норм дүрмүүдийн шаардлагад нийцүүлэн эрчим хүч хэмнэлтийн болон дулаан техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлох замаар гүйцэтгэнэ.
Мөн тухайн барилгын угсралтын явцад үйлдсэн баримт бичиг хадгалагдаагүй нөхцөлд материалын түүвэр, бодит орчинд хийсэн хэмжилт, нарийн мэргэжилтнүүдийн дүгнэлт зэргийг үндэслэнэ.
12.7.       Барилгын эрчим хүчний паспортын үнэн зөв байдлыг түнийг гүйцэтгэсэн байгууллага хариуцна.
12.8.       Барилгын эрчим хүчний паспортын загварыг хавсралт Д-д тусгав.
Эрчим хүчний паспортыг бөглөх жишээ, эрчим хүчний хэмнэлтийн болон дулаан техникийн хэмжигдэхүүнүүдийг тооцох арга нь барилгын дүрмээр тодорхойлогдоно.

No comments:

Post a Comment